Засгийн газрын “Цагааннуур чөлөөт бүсийг байнгын ажиллагаанд шилжүүлэх тухай” 2022 оны 412 дугаар тогтоол батлагдсантай холбогдуулан Захирагчийн ажлын алба чөлөөт бүсийн үйл ажиллагааг 2023 оны 01 дүгээр сард эхлүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд БНХАУ-ын ШУӨО-ны Алтай хотын гадаад харилцааны хөрөнгө оруулалтын орлогч дарга Дүйсений Еркин, МХАҮТ-ийн Баян-Өлгий аймгийн салбарын тэргүүн Муратай нар Цагааннуур чөлөөт бүсэд ирж өнөөгийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, цаашид чөлөөт бүсэд ямар чиглэлээр үйл ажиллагаа эрхлэж болох талаар харилцан ярилцав.