“Цагааннуур” чөлөөт бүсийн Захирагчийн 2020 оны А/8 тоот захирамжийг үндэслэн Баян-Өлгий аймаг, Цагааннуур тоосгон, “Цагааннуур” чөлөөт бүсийн 2 нэгж талбарт газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа зарлаж байна.
Дуудлага худалдаа “Цагааннуур” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албанд 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 15.00 цагт нээлттэй явагдана.
Дуудлага худалдаагаар эзэмшүүлэх, ашиглуулах газрын байрлал
Байршил: Ү-03 Анхны үнэ: 560.000 ₮ Явагдах хэлбэр: Танхимаар Хаанаас зарласан: Цагааннуур чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба Газрын хэмжээ: 10000 м2 Газрын зориулалт: Үйлдвэрлэл Газар ашиглалтын хэлбэр: Эзэмших Оролцогч бүртгэх хугацаа:2021-03-11 08:30/ 2021-03-11 14:30
Байршил: ХҮ-01 Анхны үнэ: 160.000 ₮ Явагдах хэлбэр: Танхимаар Хаанаас зарласан: Цагааннуур чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба Газрын хэмжээ: 1000 м2 Газрын зориулалт: Худалдаа, үйлчилгээний Газар ашиглалтын хэлбэр: Эзэмших Оролцогч бүртгэх хугацаа:2021-03-11 08:30/ 2021-03-11 14:30
Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг 2021 оны 03 дугаар сарын 11-ний 08:00 минутаас эхлэн 2021 оны 03 дугаар сарын 11-ний 14:30 минут хүртэл Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын 11-р байр “Цагааннуур” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба 1103 тоот өрөөнд байрлуулсан битүүмжилсэн хайрцагт хүлээн авах ба дуудлага худалдааны хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хаана.
Бүрдүүлэх материал:
• Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
• Дэнчин төлсөн баримт;
• Улсын тэмдэгтийн хураамжийн 12500₮ төлсөн баримт;
• Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
• Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбар
• Дуудлага худалдаанд оролцохыг хүссэн этгээд хүсэлтээ маягтын дагуу үнэн зөв гаргана.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
http://tsagaannuur.freezone.gov.mn/
Харилцах утас: (976-51) 264026, 324026
“Цагааннуур” чөлөөт бүсийн Захирагчийн 2020 оны А/8 тоот захирамжийг үндэслэн Баян-Өлгий аймаг, Цагааннуур тоосгон, “Цагааннуур” чөлөөт бүсийн 2 нэгж талбарт газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа зарлаж байна.
Дуудлага худалдаа “Цагааннуур” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албанд 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 15.00 цагт нээлттэй явагдана.
Дуудлага худалдаагаар эзэмшүүлэх, ашиглуулах газрын байрлал
Байршил: Ү-03 Анхны үнэ: 560.000 ₮ Явагдах хэлбэр: Танхимаар Хаанаас зарласан: Цагааннуур чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба Газрын хэмжээ: 10000 м2 Газрын зориулалт: Үйлдвэрлэл Газар ашиглалтын хэлбэр: Эзэмших Оролцогч бүртгэх хугацаа:2020-11-27 08:30/ 2020-11-27 14:30
Байршил: ХҮ-01 Анхны үнэ: 160.000 ₮ Явагдах хэлбэр: Танхимаар Хаанаас зарласан: Цагааннуур чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба Газрын хэмжээ: 1000 м2 Газрын зориулалт: Худалдаа, үйлчилгээний Газар ашиглалтын хэлбэр: Эзэмших Оролцогч бүртгэх хугацаа:2020-11-27 08:30/ 2020-11-27 14:30
Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг 2020 оны 11 дүгээр сарын 27-ны 08:00 минутаас эхлэн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны 14:30 минут хүртэл Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын 11-р байр “Цагааннуур” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба 1103 тоот өрөөнд байрлуулсан битүүмжилсэн хайрцагт хүлээн авах ба дуудлага худалдааны хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хаана.
Бүрдүүлэх материал:
• Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
• Дэнчин төлсөн баримт;
• Улсын тэмдэгтийн хураамжийн 12500₮ төлсөн баримт;
• Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
• Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбар
• Дуудлага худалдаанд оролцохыг хүссэн этгээд хүсэлтээ маягтын дагуу үнэн зөв гаргана.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
http://tsagaannuur.freezone.gov.mn/
Харилцах утас: (976-51) 264026, 324026
Ардчиллын замналаар замнасан өнгөрсөн 30 жил манай улс чөлөөт эдийн засгийн замаар үсрэнгүй хөгжсөнийг Олон улсад онцолж ардчиллын “Баянбүрд” гэж байсан удаатай.
Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай үзэл баримтлалыг УИХ-ын 1995 оны 87 дугаар тогтоолоор баталж, чөлөөт бүс байгуулах үндэслэл шаардлага, онцлог зарчим, угтвар нөхцөл, баримтлах шалгуур үзүүлэлтийг тодорхойлж эрх зүйн орчныг бүрдүүлжээ. Алтанбулагийн араас Замын-Үүд, Цагааннуур гээд чөлөөт бүсийг нээж байнгын ажиллагаанд оруулах талаар ярьсаар. Гэвч өнөөдрийг хүртэл цагаан дээр хараар бичсэн чөлөөт бүсүүдийн үзэл баримтлал бодит амьдралд үг төдий оршиж байна.
МАРТАГДСАН ЦАГААННУУР
Чөлөөт бүсийн асуудлыг хөндөхөд зүүн хойд хязгаарт байрлах Замын-Үүд, хойд хөрштэй хиллэх Алтанбулаг гэж ойлгодог. Харин эдийн засгийн ашигтай бүсэд буйдхан оршиж буй Цагааннуурыг тийм ч сайн мэдэхгүй.
УИХ-аас 2001 онд Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг батлан гаргасан. Энд Монгол Улсын баруун хязгаар Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай аймгуудыг баруун бүсийн аймгуудад хамруулаад эдгээрийг хил дамнасан худалдаа, ложистикийн идэвхтэй бүс болгоно гэж үзсэн. Ингэхийн тулд Цагааннуур, Хандгайт, Булган, Бургастайн чиглэлээр ОХУ, БНХАУ-ын худалдаа-эдийн засгийн сүлжээнд холбох зорилтыг үе шаттай хэрэгжүүлэхээр болсон байдаг. Улмаар манай улсын хөндлөн болон босоо тэнхлэг буюу Евро Азийг холбосон АН-4 олон улсын авто замын ач холбогдлыг харгалзан үзэж Цагааннуур тосгонд худалдаа, эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулж Монгол, Орос, Казахстан, Хятад дөрвөн улсын бүс нутгийн хүрээнд харилцан ашигтай, хамтран ажиллах бизнесийн орчныг бүрдүүлэх, ирээдүйд эдийн засгийн томоохон төв болгох буюу бидэнд дэндүү танил ч хэзээ ч биелээгүй Чөлөөт бүсийг байгуулах төлөвлөгөөтэй байлаа. Энэ эдийн засгийн өндөр үр ашигтай чөлөөт бүсийг бүрэн утгаар нь байгуулах ажил удаашралтай байгаа учраас ОХУ, БНХАУ хоорондын бараа, худалдааны эргэлт манай улсын зүүн хязгаарт байрлах Манжуураар дөрвөн удаагийн тээвэрлэлтийг дамжиж, биднээс гадуур өнгөрч байна. Хэрэв энэ чөлөөт бүсийн анхны үзэл санааг анхаарч үзээд эдийн засгийн тооцоогоор нь эрчимтэй явуулсан бол эдүгээ Орос, Хятадын бараа, худалдааны эргэлтээс боломжийн хэмжээний хөрөнгө мөнгийг Цагааннуур чөлөөт бүс Монгол Улсад оруулах боломж байлаа.
ЦАГААННУУРЫНХАН ЮУ БОЛЖ БАЙНА ВЭ?
Тэртээ 2003 онд Цагааннуур худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсан. Улмаар Засгийн газрын 134 дүгээр тогтоол гарсны дагуу 2005 онд албан ёсоор байгуулжээ. 15 дахь жилтэйгээ золгож буй энэ чөлөөт бүсэд 2006-2019 онд улсын төсвөөс 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ. Улмаар Засгийн газрын тогтоол гарсны дагуу Цагааннуурын чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба байгуулагдсан. Холбогдох хуультай, хийх ажилтай учраас тус бүсийн захиргаа 2017 онд үйл ажиллагаагаа хэсэгчлэн эхлүүлэхийн тулд гаалийн байгууллагын тавьсан шаардлагын дагуу нэг га газрыг худалдаа үйлчилгээний талбай болгон засч тохижуулан гэрэлтүүлэг суурилуулах, хяналтын камеруудыг өндөр хурдны сүлжээнд холбуулжээ.
НАЙДЛАГА
“Чөлөөт бүсийн тухай” Монгол Улсын хуульд “чөлөөт бүс” гэж гаалийн татвар болон бусад татварын хувьд гаалийн нутаг дэвсгэрийн гадна оршиж байгаад тооцогдох, аж ахуйн үйл ажиллагааны тусгай дэглэм бүхий Монгол Улсын нутаг дэвсгэрийг ойлгоно гэж заасан байдаг. Ирээдүйд байгалийн баялагаа барж, бэлчээр нутгаа талхлаад дуусахад дэлхийд тэргүүлэгч хоёр гүрнийг холбосон Цагааннуур чөлөөт бүс мэт худалдаа, арилжааны хуурай газрын боомтууд эдийн засагт чухал байр суурь эзэлнэ гэсэн үг. Чөлөөт бүсэд Монгол, Хятад, Орос, Казахстан зэрэг улс хоорондын арилжаа наймаа өрнөх боломжтой юм. Манай улс уг бүсийг эзэмшдэгийн хувьд давуу эрхтэйгээр тоглоомын дүрмийг тогтооно. Манжуураар дамжин өнгөрч буй их гүрнүүдийн худалдаа наймааны эргэлтийн нэг хэсэг нь Цагааннуураар дамжина. Чөлөөт бүсэд үйлчилгээний салбарууд эрчимтэй хөгжиж монголчууд тэндээс ашиг олно. Чухам энэ бүс нутагт “Алтан манжуур” гэдэг шиг Цагааннуур хот утгаараа бий болно. Энэ мэтээр зөвхөн энэ бүсийг зөв голдирлоор хөгжүүлснээр гарах эдийн засгийн үр өгөөж, нийгэм, соёлын үсрэнгүй дэвшил ямар ихийг тоочоод баршгүй.
2017 оны нэгдүгээр сарын сүүлээр Монгол Улсын Засгийн газрын ажлын хэсэг Цагааннуур чөлөөт бүсэд очиж газар дээр нь үйл ажиллагаатай нь танилцсан юм. Тэр үеэр тус чөлөөт бүсийн удирдлагууд ойрын хугацаанд чөлөөт бүсийг хэсэгчлэн нээж үйл ажиллагааг эхлүүлэх боломжийг Засгийн газраар шийдвэрлүүлэх, энэ бүсэд үйл ажиллагаа явуулах гаалийн хяналтыг шийдүүлэх хүсэлтийг уламжилж байв. Ингэж Монгол Улсын төр мартагдсан чөлөөт бүс, эдийн засгийн эрх чөлөөний нэг хэсгээ эргэж санасан. Цагааннуурын чөлөөт бүсийн асуудал улмаар өнгөрсөн оноос эхлэн шийдвэр гаргагчдын анхааралд өртөж баруун хязгаарт “гэрэл” ассан юм.
Тэр цагаас хойш Цагааннуурын чөлөөт бүсийн захирагчийн алба чамгүй ажлыг амжуулжээ. Хөрөнгө оруулалт хийлгэх гэрээтэйгээр хэд хэдэн ААН-д газар олгоод байгаа аж. Энд тээвэр ложистикийн төв, Үйлдвэрийн парк, Худалдааны төв, Дата төв зэрэг олон чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид хүсэлтээ өгчээ. Түүнчлэн, Туркийн хамтын ажиллагааны нийгэмлэгээс чөлөөт бүсийг хөгжүүлэхэд бодлого, туршлагын дэмжлэг авахаар ажиллаж байна. Мөн Монгол Улс болон БНХАУ хоёр орны хооронд тус бүсээр дамжуулан худалдаа үйлчилгээ, хөрөнгө оруулалтын шат дараатай ажлыг хийхээр санамж бичигт гарын үсэг зуржээ. ОХУ, тэр дундаа Сибирийн олон улсын хамтын ажиллагааны ассоциац санаачилга гарган Цагааннуурын чөлөөт бүсийн захирагчийн ажлын албатай тус бүсийг түшиглэн эдийн засгийн үр өгөөжтэй түншлэлийг хөгжүүлэхээр ажиллаж байгаа аж.
Энэ мэт сайн мэдээ манай Засгийн газарт Цагааннуурын чөлөөт бүсийг “чөлөөлж” жинхэнэ утгаар нь ажиллуулах сонирхлыг төрүүлээд байна. Чөлөөт бүсээс ашиг олж, эдийн засгаа дэмжиж буй ОУ-ын туршлагыг ч хангалттай мэддэг болсон. Тухайлбал БНСУ-ын олон улсын Инчеон нисэх буудал л гэхэд өөрийн талбайд чөлөөт бүсийн үйл ажиллагааг явуулдаг. Инчеоны нийт худалдаа, үйлчилгээний эргэлтийн 70 хувийг АНУ дангаараа эзэмшдэг бол БНСУ өөрсдийн бүс нутагт талбай, агуулах, худалдаа үйлчилгээ эрхлэх боломжийг олгосны төлөө жилдээ 900 сая ам.долларын ашиг олж байна. Цагаануур чөлөөт бүс энэ мэт бүсүүдтэй адил ашиг олох боломжтой юм.
ОХУ, БНХАУ чөлөөт худалдааны 68 тэрбум долларын хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Тэд хэлснээ хийдэг, хийсэн нь үр ашигтай байдаг том тоглогчид. Ашигтай байхын тулд алдагдалтай арга замаас зайлсхийнэ. Яг энд манай Цагааннуур “долларын нуур” болох ирээдүй харагдаж байна. Зөвхөн уг хоёр улсыг арилжаа, ложистикыг Цагааннуураар дамжуулснаар жилдээ манай улс нэлээн хэдэн сая ам.долларын цэвэр ашиг олох боломжтой. Цаашлаад бид Цагааннуур чөлөөт бүсэд дэлхийн томоохон худалдаа, үйлдвэрлэлийн корпорац, үйлдвэрлэгчдийг урин авчирч, өөрсдөөр нь ажлыг нь хийлгээд ашгаа аваад, улсаа хөгжүүлээд явах бүрэн боломжтой.
Тиймээс монголчуудад олдсон түүхэн боломжийг ашиглаж баруун хязгаар дахь чөлөөт бүсийн бодит өгөөжийг харж эдийн засагтаа гэрэл асаах цаг болжээ.
Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн Танхим, ОХУ-ын Алтайн хязгаар мужийн Худалдаа аж үйлдвэрийн Танхимтай хамтран Монгол–Оросын бизнес уулзалтыг 2017 оны 11-р сарын 07-ны өдөр МҮХАҮТ-д зохион байгуулав.
Энэхүү хуралд “Цагааннуур” чөлөөт бүсийн ЗАА-ны дарга Ц.Итгэл, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга И.Хайратбек, бүсийн мэргэжилтэнүүд, МҮХАҮТ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш, ОХУ-ын Алтайн хязгаар мужийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Чесноков Борис Анатольевич, Алтайн хязгаар мужийн тослог үр тариа үйлдвэрлэдэг тоног төхөөрөмж, цэвэр үйлдвэрийн чацарганы шүүс болон өтгөрүүлсэн чацарганы тосны үйлдвэрлэл, төрөл бүрийн печень үйлдвэрлэл, гурил-үр тарианы бүтээгдэхүүн үйлдвэрлэл зэрэг газар тариалангийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцож бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулсан юм.
Арга хэмжээний хөтөлбөрийн хүрээнд тус чөлөөт бүсээс “Цагааннуур” чөлөөт бүсийн талаар танилцуулга хийв.
Цагааннуур чөлөөт бүс нь ОХУ-ын хилээс урагшаа 28 км-т буюу Евро-Азийг холбож буй АН-32 чиглэлийн авто замын дагууд оршдог. Баруун бүстэй хил залгаа ОХУ-ын Алтайн хязгаар, Новосибирск муж нь 5.0 сая орчим хүнтэй нь Монгол-ОХУ-ын худалдааны үйл ажиллагаагаа тэлэх хамгийн тохиромжтой газарзүйн байрлалтай болохын хувьд хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд томоохон түлхэц үзүүлэх юм.
“Цагааннуур” чөлөөт бүсийн Захирагч А.Аманкелдийг Туркийн олон улсын хамтын ажиллагааны агентлагийн суурин төлөөлөгч Вейсел Чифтжи хүлээж авч уулзлаа.
Уулзалтаар талууд Бүгд Найрамдах Турк улсад мэргэжилтэн бэлтгэх, сургах, туршлага судлах, Цагааннуур чөлөөт бүсийн ерөнхий төлөвлөгөөний техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжийн талаар ярилцав.
Мөн Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа “Замын-Үүд”, “Алтанбулаг”, “Цагааннуур” чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг сайжруулах, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход чиглэсэн мэргэшсэн зөвлөхийг тус улсын холбогдох байгууллагаас тодорхой хугацаанд урьж ажиллуулах тал дээр хамтран ажиллах талаар санал солилцов.
“ЦАГААННУУР” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА
“ЧӨЛӨӨТ БҮСИЙН ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МҮХАҮТ-аас чөлөөт бүсийг хөгжүүлэх, сурталчлах үйл ажиллагааны хүрээнд “Алтанбулаг”, “Замын-Үүд”, “Цагааннуур” чөлөөт бүсүүдийн захирагчийн ажлын албадтай хамтран “Чөлөөт бүсийн олон улсын туршлага” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Арга хэмжээний хөтөлбөрийн хүрээнд тус бүсийн Захирагчийн ажлын албаны Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ш.Арай “Бүгд Найрамдах Казахстан улсын чөлөөт бүсүүдийн өнөөгийн байдлын талаар танилцуулга хийж, олон улсуудын чөлөөт бүсүүдийн одоогийн байдал, бүртгэл, татварын хууль, эрхзүйн орчны талаарх мэдээллүүд хийгдсэн болно.
Тус арга хэмжээнд чөлөөт бүсүүдийн Захирагчийн ажлын албад, чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчид болон хөрөнгө оруулах сонирхолтой аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл оролцож мэдээлэл авч санал бодлоо хуваалцлаа.
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин харьяа агентлагийн
дарга нар болон Чөлөөт бүсийн Захирагчидтай
хамтран ажиллах гэрээ байгууллаа
Монгол улсын шадар сайд Ө.Энхтүвшин өөрийн эрхлэх асуудлын хүрээн дэхь агентлаг, чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх, төрийн албаны тухай хууль тогтоомжийг чанд сахиж, хариуцлагатай ажиллаж Төсвийн шууд захирагчийн тухайн жилд гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлж өгөх зорилгоор 2018 оны хамтран ажиллах гэрээг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандартчилал, хэмжил зүйн газар, Онцгой байдлын ерөнхий газар, Замын-Үүд, Цагааннуур, Алтанбулаг чөлөөт бүсийн удирдлагуудтай байгууллаа.
Шадар сайд агентлагийн дарга, чөлөөт бүсүүдийн Захирагч нарт хандаж “Цаашдаа ч тодорхой төлөвлөгөөний дагуу ажлаа цаг тухайд нь гүйцэтгэж, 2018 оны хамтран ажиллах гэрээгээ сайн биелүүлж хариуцлагатай ажиллах хэрэгтэй. Төрийн байгууллага бол ард түмэндээ үйлчлэх, тэдний тусын тулд ажиллах хэрэгтэй. Мөн тэрбээр 2018 он хариуцлагатай жил байхыг анхааруулж улс эх орныхоо эрх ашигт нийцэж, хуулиа дээдэлж үйл ажиллагаа явуулахыг сануулж тус бүрт нь үүрэг чиглэл өглөө.
2018 онд “Цагааннуур” чөлөөт бүсээс хэд хэдэн томоохон зорилт дэвшүүлэн ажиллах юм.
Тухайлбал:
1) “Цагааннуур”чөлөөт бүсийн үйл ажиллагааг эхлүүлэх
2) Дэд бүтцийн ажлуудыг эхлүүлэх. (улсын төсөв, гадаадын зээл тусламж, концесс г.м)
3) Гаалийн хяналтыг нэвтрүүлэх (Гаалийн ерөнхий газраас гаалийн байцаагч томилуулах)
4) Чөлөөт бүсээр дамжих транзит тээвэр, логистикийн сүлжээг хөгжүүлэх талаар нэгдсэн зураглал гаргаж тус үйлчилгээг бодлогоор дэмжих. АH-4 чиглэлийн авто замыг түшиглэн.