“Цагааннуур” чөлөөт бүсийн Захирагчийн 2020 оны А/8 тоот захирамжийг үндэслэн Баян-Өлгий аймаг, Цагааннуур тоосгон, “Цагааннуур” чөлөөт бүсийн 2 нэгж талбарт газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдааг Захирагчийн Ажлын албанд 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 15.00 цагт нээлттэй явуулав.
Дуудлага худалдаагаар 10 000 м2 талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай газрыг, 1 000 м2 талбайтай худалдаа, үйлчилгээний зориулалттай газрыг эзэмшүүлэв.