АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ЦАГААННУУР ЧӨЛӨӨТ БҮСИЙН УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ЦАГААННУУР ЧӨЛӨӨТ БҮСИЙН УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

 

Аймгийн Засаг дарга Е.Зангар Цагааннуур чөлөөт бүсийн Захирагч Б.Нурбек, тус чөлөөт бүсийн хэлтсийн дарга Ж.Бауыржан нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Захирагч Б.Нурбек  Цагааннуур  чөлөөт бүсийг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг өнгөрсөн 2 жилийн хугацаанд боловсруулж 2025 оны 01 дүгээр сарын 08-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар батлуулж энэ жилээс  бүтээн байгуулалтын ажлуудыг газар дээр нь эхлүүлэх нөхцөл бүрдсэн талаар онцолж, чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон сүүлийн 2 жилд хийж хэрэгжүүлсэн ажлаа дэлгэрэнгүй танилцуулаа.

Мөн Чөлөөт бүсэд Гаалийн теле хяналтын “ЖЕНЕТИК” системийг нэвтрүүлж, гаалийн үйл ажиллагааг чөлөөт бүсэд эхлүүлж, 2024 оны 08 дугаар сараас эхлэн худалдааны чиглэлээр 3 аж, ахуй нэгж ажиллаж байгаа талаар мэдээлэл өгөв.

Аймгийн Засаг дарга Е.Зангар Цагааннуур чөлөөт бүсийн үйл ажиллагаа, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний талаар санал солилцож цаашид Цагааннуур чөлөөт бүсэд тээвэр логистикийн төв байгуулах, худалдааг дэмжсэн аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаар болов

You May Also Like