БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

  • Бүсийн талбайн 1:1000-ны масштабтай байр зүйн зураглалыг хийлгэн 11 ширхэг геодезийн байнгын цэг тэмдэгтийг тавиулж төрийн хамгаалалтанд хүлээж авсан.
  • Чөлөөт бүсийн талбайд хөрс, инженер-геологийн болон газрын доорх усны нөөцийн шинжилгээ, судалгааг хийгдсэн.
  • Байгаль Орчны яамаар бүсийн байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлтийг гаргуулж “Тэкол” ХХК-иар бүсийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хийлгэн батламжлуулан хүлээн авсан.
  • Бүсийг хөгжүүлэх мастер төлөвлөгөө болон хот байгуулалтын төлөвлөгөө хийгдсэн.
  • Бүсийн 708.4 га талбайг хамгаалж гаалийн дэглэмийг хэрэгжүүлэх зориулалттай 15.6 км урт хамгаалалтын хашаа баригдсан.
  • Бүсийн хашаан дотор 10 квт-ын Цахилгаан дамжуулах шугам татагдаж дэд станц баригдлаа.
  • Усан сан бүхий инженерийн хийцтэй гүний худаг гаргуулж, 28 га талбайд улслалтын систем бүхий ногоон байгууламж барьж байгуулсан.
  • “Цагааннуур” худалдааны чөлөөт бүсийн хил гаалийн шалган нэвтрүүлэх цогцолбор, ногоон байгууламж, худалдаа-тээвэр логистикийн талбай, 4 айлын орон сууцны байр байгууламжуудын болон Бүсийн доторх авто замын зураг төсөв хийгдсэн.