Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 412 дугаар тогтоолоор Цагааннуур чөлөөт бүсийг байнгын ажиллагаанд шилжүүлсэн бөгөөд 2023 оны 06 дугаар сард албан ёсоор нээсэн. Чөлөөт бүсэд 2024 оны байдлаар нийт 67 аж ахуйн нэгж бүртгэлтэй. Гаалийн байгууллагаас тавьсан үе шаттай шаардлагуудыг тодорхой хэмжээнд биелүүлж бүсийн доторх 1 га талбайг тусгайлан хашаалж, интернэт шилэн кабель, хяналтын камер байршуулж бүсэд үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй нэгж, дэлгүүрүүдийн ашиглаж буй камеруудыг Гаалийн теле хяналтын нэгдсэн системд (Genetic Security Center) бүрэн холбуулах зэрэг асуудлыг шийдвэрлэсэн.
Бүсэд өнөөдрийн байдлаар Оол монголиан интернэшнл нетворк Ви Ай Пи чөлөөт бүс ХХК , Эл Эм Эф Эй Өү чөлөөт бүс ХХК, Рахат ХХК нь эхний элжинд бараа бүтээгдэхүүнээ худалдах татан байршуулахад ашиглах Зөөврийн дэлгүүр болон чингэлгийг баталсан төлөвлөлт, зургийн дагуу байршуулж, 2024 оны 08 дугаар сарын 28-ний өдрөөс эхлэн бүсийн гаалийн хяналтын талбайд байршуулсан бараа бүтэгдэхүүнийг борлуулж эхэлсэн.
Уг аж ахуйн нэгжүүд Даваа- Бямба гаригт өглөөний 09:00 цагаас 17:00 цагийн хооронд ажиллана. Ням гаригт амарна