Монгол Улсын Засгийн газрын урт хугацааны “Алсын хараа-2050” дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого”, “Хөдөөгийн сэргэлт” бодлогын хүрээнд “Нээлттэй Баян-Өлгий-2023” эдийн засгийн чуулга, уулзалтыг Баян-Өлгий аймгийн Өлгий хотод зохион байгуулж байна.
Чуулга уулзалтад Цагааннуур чөлөөт бүсийн захирагч Б.Нурбек үг хэлж, Цагааннуур чөлөөт бүсийн өнөөгийн байдал болон цаашдын хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар танилцуулсан.
Чуулга уулзалтын үеэр хөрөнгө оруулалт, жижиг дунд үйлдвэрлэл, барилга, худалдаа, бүтээн байгуулалт, ажлын байр, хөдөлмөрийн зах зээл, хүний хөгжил, соёл урлаг ба аялал жуулчлал зэрэг сэдэвт ажлыг танилцуулав.