БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ ДЭРГЭДЭХ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО
Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Шинжлэх ухаан, техник, технологийн зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:
“Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн газрын орон зайн төлөвлөлт” барилгын дүрэм;
“Барилгын ажилтны тарифт цалингийн жишиг”;
Баян-Өлгий аймгийн “Цагааннуур чөлөөт бүс”-ийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө;
“Сэлбэ сэргэлт” төслийн далан, зам, гүүрийн тохижилтын Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл;
“Хүйтний улиралд бэхжүүлсэн бетоны нүх сүвний бүтэц, тархалтын судалгаа”.
Хэлэлцсэн асуудлаас “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн газрын орон зайн төлөвлөлт” барилгын дүрмийг дахин хэлэлцэхээр тогтож, бусад асуудлыг дэмжлээ.