Мэндчилгээ

МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм Таныг “Цагааннуур чөлөөт бүс”-ийн цахим хуудсанд зочилж байгаад талархал илэрхийлье.

“Цагааннуур” чөлөөт бүсийн хөгжлийн төлөө хамтран ажиллаж буй гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид болон тусгай дэглэмийг хэрэгжүүлэгч төрийн байгууллагуудын төлөөлөл Эрхэм та бүхэндээ талархал илэрхийлье. 

Монгол Улсын Засгийн газрын 412 дугаар тогтоолоор 2023 оны нэгдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн зорчигч, ачаа тээврийн хэрэгслийг чөлөөт бүсэд нэвтрүүлэх байнгын ажиллагаанд шилжүүлэн ажилласнаар  хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын цар хүрээ тэлж,  өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байна.

 Хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлж экспорт, импортыг дэмжих, экспортын чиглэлийн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлалыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, транзит тээвэр, логистикийг нэмэгдүүлэх, тэргүүний техник, технологийг нутагшуулах, худалдааг хөнгөвчлөх, бүс нутгийн хөгжлийг хурдасгах, нөхцөл бүрдэж байна.

“Цагааннуур” чөлөөт бүс нь Олон улсын стандартад нийцсэн АН-4 Евро-Азийг холбосон авто замын сүлжээнд холбогдох боломжтой. ОХУ, БНХАУ-тай хөрш зэргэлдээ оршдог Казакстан улс нь хоёр улсыг холбож, хөрш зэргэлдээ орнуудын баруун тийш чиглэсэн БНХАУ-ын гадаад худалдаа, өмнө зүг рүү чиглэсэн ОХУ-ын гадаад худалдааг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Хятад, Орос, Казахстанаас орж ирэх импортын барааны нэр төрөл нэмэгдэж, хямд, чанартай бараа бүтээгдэхүүнээр баруун аймгийн иргэдийг хангах, чөлөөт бүсийг эдийн засгийн эргэлтэд оруулах, ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийн орлогыг өсгөх ач холбогдолтой. Мөн малын гаралтай түүхий эд боловсруулах, “халал” аргаар бэлтгэсэн мах, махан бүтээгдэхүүнийг Хятад, Орос, Казахстан улс, цаашлаад Ойрхи Дорнодын улсуудад экспортлох боломжтой төдийгүй Зүүн Өмнөд Азийн орнуудыг дундад Ази, Зүүн Европын орнуудтай холбох, бараа бүтээгдэхүүний урсгал бий болгох бүрэн боломжтой гэж үзэж байна. Чөлөөт бүсээ олон улсын жишигт хүргэх их үйл хэрэгт хамтран зүтгэхийг Та бүхэнд уриалж байна. 

Та бүхний  ажил үйлсэд тань өндөр амжилт, хөгжил дэвшлийг хүсэхийн ялдамд эрүүл энх, саруул ухаан, дундаршгүй эрч хүчийг хүсэн ерөөе!

 

“ЦАГААННУУР” ЧӨЛӨӨТ БҮС