Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин харьяа агентлагийн дарга нар болон Чөлөөт бүсийн Захирагчидтай хамтран ажиллах гэрээ байгууллаа
Монгол улсын шадар сайд Ө.Энхтүвшин өөрийн эрхлэх асуудлын хүрээн дэхь агентлаг, чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх, төрийн албаны тухай хууль тогтоомжийг чанд сахиж, хариуцлагатай ажиллаж Төсвийн шууд захирагчийн тухайн жилд гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлж өгөх зорилгоор 2018 оны хамтран ажиллах гэрээг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандартчилал, хэмжил зүйн газар, Онцгой байдлын ерөнхий газар, Зам-Үүд, Цагааннуур, Алтанбулаг чөлөөт бүсийн удирдлагуудтай байгууллаа.
Шадар сайд агентлагийн дарга, чөлөөт бүсүүдийн Захирагч нарт хандаж “Цаашдаа ч тодорхой төлөвлөгөөний дагуу ажлаа цаг тухайд нь гүйцэтгэж, 2018 оны хамтран ажиллах гэрээгээ сайн биелүүлж хариуцлагатай ажиллах хэрэгтэй. Төрийн байгууллага бол ард түмэндээ үйлчлэх, тэдний тусын тулд ажиллах хэрэгтэй. Мөн тэрбээр 2018 он хариуцлагатай жил байхыг анхааруулж улс эх орныхоо эрх ашигт нийцэж, хуулиа дээдэлж үйл ажиллагаа явуулахыг сануулж тус бүрт нь үүрэг чиглэл өглөө.
2018 онд “Цагааннуур” чөлөөт бүсээс хэд хэдэн томоохон зорилт дэвшүүлэн ажиллах юм.
Тухайлбал:
1) “Цагааннуур”чөлөөт бүсийн үйл ажиллагааг эхлүүлэх
2) Дэд бүтцийн ажлуудыг эхлүүлэх. (улсын төсөв, гадаадын зээл тусламж, концесс г.м)
3) Гаалийн хяналтыг нэвтрүүлэх (Гаалийн ерөнхий газраас гаалийн байцаагч томилуулах)
4) Чөлөөт бүсээр дамжих транзит тээвэр, логистикийн сүлжээг хөгжүүлэх талаар нэгдсэн зураглал гаргаж тус үйлчилгээг бодлогоор дэмжих. АH-4 чиглэлийн авто замыг түшиглэн.