“Цагааннуур” чөлөөт бүсийн Захирагчийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/30 дугаар захирамжийн дагуу худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл, агуулах, тээвэр логистик, чиглэлээр 13 нэгж талбар бүхий 27.0641 га газрыг төсөл сонгон шалгаруулалтын уламжлалт хэлбэрээр зохион байгуулах тул сонирхсон хөрөнгө оруулагч та бүхнийг оролцохыг урьж байна.
Төслийн материалыг 2025 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 09.00 цагаас эхлэн 12 дугаар сарын 10-ны өдрийн 15.00 цаг хүртэл Баян-Өлгий аймаг,Өлгий сум, 11 дүгээр баг, Эрүүл мэнд 1 гудамж, Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн 4 давхар Цагааннуур чөлөөт бүсийн ажлын албаны өрөөнд хүлээн авч бүртгэнэ.
Оролцогчдын бүртгэлийг https://www.mle.mn/ цахим хаягт заасан хугацаанд Баян-Өлгий аймаг, Өлгий сум, 11 дүгээр баг, Эрүүл мэнд 1 гудамж, Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн 4 давхарт Цагааннуур чөлөөт бүсийн ажлын албаны өрөөнд хийх бөгөөд төсөл сонгон шалгаруулалтын материалыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр биечлэн хүргүүлэх эсхүл зар мэдээнд заасан хугацаанд багтааж баталгаат шуудангаар ирүүлж болно.
Иймд энэхүү сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгж, байгууллагуудыг оролцохыг урьж байна.
Газар ашиглуулах төсөл сонгон шалгаруулалтын талаарх холбогдох дэлгэрэнгүй мэдээллийг 95272234 утсаар лавлах буюу газрын цахим биржийн https://www.mle.mn сайтаас авна уу.

