ЧӨЛӨӨТ БҮСИЙН ТУХАЙ ХУУЛЬ
12 дугаар зүйл.Чөлөөт бүс дэх хуулийн этгээдийн бүртгэлийн зохицуулалт
12.1.Чөлөөт бүсэд аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд чөлөөт бүсийн захирагчийн ажлын албанд дараах баримт бичгийг бүрдүүлэн бүртгүүлнэ:
12.1.1.Монгол Улсын хуулийн этгээд бол өргөдөл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, бүртгэлийн хураамж төлсөн баримт;
12.1.2.гадаад улсын хуулийн этгээд бол өргөдөл, гадаад улсын хуулийн этгээдийг гэрчилсэн баримт бичгийн хуулбар, итгэмжлэл, бүртгэлийн хураамж төлсөн баримт.
12.2.Чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба энэ хуулийн 12.1-д заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор хянаж, холбогдох журамд заасан шаардлага хангасан гэж үзвэл чөлөөт бүс дэх хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгох ба уг гэрчилгээ нь зөвхөн тухайн чөлөөт бүсэд хүчин төгөлдөр үйлчилнэ.
Цагааннуур чөлөөт бүсийн захирагчийн ажлын албанд бүртгэлийн гэрчилгээ авахад дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө. Үүнд:
1. Аж ахуйн нэгжийн албан тоот
2. Баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл ;
3. Үүсгэн байгуулагчийн баримт бичиг /гэрчилгээ эх хувь/
4. Бүртгэлийн гэрчилгээний хураамж төлсөн баримт; /10.000 төгрөг/
5. Бүртгэлийн үйлчилгээний хураамж төлсөн баримт /250.000 төгрөг/
6. Төсөл /Эрхлэх үйл ажиллагааны чиглэл дэлгэрэнгүй бичигдсэн байх/
7. Үйл ажиллагаа явуулах объектийн зураг, төсөл
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
ЧӨЛӨӨТ БҮС ДЭХ ГАЗРЫН ХАРИЛЦАА
22 дугаар зүйл.Газрын зохицуулалт
22.3.Чөлөөт бүсэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах газрын суурь үнэлгээ болон газрын төлбөрийн хэмжээг Засгийн газар тогтооно.
22.4.Газар ашиглах эрхийг төсөл сонгон шалгаруулах, дуудлага худалдааны аль нэг хэлбэрийг ашиглан олгоно.
22.5.Чөлөөт бүсэд газар ашиглуулах эрхийг төсөл сонгон шалгаруулалтаар авсан хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу итгэлцүүрээр тогтоосон дуудлага худалдааны анхны үнэтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн төлбөрөө төлсний дараа газар ашиглуулах эрхийн гэрчилгээ олгоно.