“Чөлөөт бүсэд мөрдөх журам”-ын төслийг боловсруулан холбогдох мэргэжлийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, иргэдээс санал авсан бөгөөд тус саналын хүрээнд өнөөдөр /2023.01.20/ хэлэлцүүлэг хийлээ.
✅Хэлэлцүүлэгт:
Эдийн засаг, хөгжлийн яам, “Замын-Үүд”, Алтанбулаг, Цагааннуур чөлөөт бүсүүд болон аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцож журмын төслийг зүйл, заалт бүрээр нь ярилцан, харилцан санал солилцов.
✅Хэлэлцүүлгийн төсгөлд:
Нэмэлт санал тусгах, зарим зүйл заалтуудыг тодруулах, эцсийн хувилбарыг дахин нягтлах тал дээр санал нэгдэж, батлуулахаас өмнө холбогдох засваруудыг оруулан дахин боловсруулалт хийн танилцуулахаар боллоо.